21-р зуун ба Хэл хил мал гурав

Flagship
2 min readDec 29, 2021

--

Үүлээ арчсэн тэнгэр нэг цэмцгэр

Үсээ самнасан авгай нэг цэмц… юу вэ? Түр хүлээгээрэй.

Ертөнцийн гурван цэмцгэр бидний техник технологийн 21-р зуунд ч гэсэн нэг ийм байна. Гэхдээ одоо ч гэсэн Монголд бас магадгүй зарим нэг хүний эрхийг ялангуяа эмэгтэй хүний эрхийг дээдэлдэггүй улсад л харж магадгүй л юм. Монголын маань нийгэм, иргэдийн ухамсар саяханыг болтол ийм л байсан. Оюуны хөгжил, соёл уламжлал гээд бүхий л зүйлс маань малчин аж ахуйтай холбогдон түүнээсээ улбаалан эрэгтэй эмэгтэй дарга цэрэг, ноён албатын нийгмийн зэрэг зиндаа тодорхойлогдон явдаг байжлдээ. Гэхдээ түүхэнд шүү, одоо биш…

Одоо бидэнд шинэ үетэйгээ хамт шинэчлэл хэрэгтэй байгаа. Өчигдөрхөн 10 настай бага дүүтэйгээ ном эргүүлэн унших гэж оролдоод огт чадсангүй. Дүү маань ч зарим зүйлсийн утгыг ойлгох санаатай хэрэндээ л толгойгоо гашилгаж, би ч заримдаа инээн хааяа нэг уурлан байж хуудас гарчигласан болоод таарлаа. Хэн хэн маань л их ядрах шиг боллоо. Аргачгүй биз, 21-р зууны ардчилсан чөлөөт хүний эрхийг дээдлэн, эмэгтэйчүүдийг эрх тэгш үздэг нийгэмд өсч бойжсон юм чинь, Оргүйгээс Охинтой нь гэдэг үгэнд “яагаад” гэдэг асуулт тавихгүй гээд ч яахав? (Би өөрөө ч гайхаад сууж байна) Үүн дээр нэмээд муухай дээрээ улцан гэгчээр хэдэн хэвлэлийн газрууд маань хэвлэж буй хэдэн номныхоо хавтас нүүрэнд л анхаарал хандуулдаг болохоос агуулга бичвэрийг огт тоодоггүй гэдэг нь илт. Хүүхдийн гэсэн тодотголтой номонд цус нөж аллагаар эхэлсэн зохиол бүр зурагтайгаа байх юм…

Бас нэг аавынхаа толгойг хага цохиж алдаг “сайн” хүүгийн тухай Монгол ардын үлгэр

Гэхдээ арай өөр өнцөгөөс харвал бидний оюун санааны хөгжил тэр хэмжээгээр дээшилсэн байна гэдгийг сая мэдэрлээ. Саяхан л хүүхэд ахуй насандаа уншиж өнгөрүүлсэн ном зохиолууд маань тодорхой алдаа дутагдал, хоцрогдол байдаг юм байна, нийгмийн хөгжилөө дагаад хүмүүс бид мөн хэл соёл маань ч гэсэн шинэчлэгдэх ёстой юм байна гэдгийг ухаарлаа. Магадгүй бидний хайрлан хамгаалах хэл соёл гэх хүн байхыг үгүйсгэхгүй ч “Хуучин хүү” шиг ертөнцийн чимээнээс холдохыг л хүсэхгүй бол бид уншиж буй ном, сонсож буй үлгэрээ дахин нэг эргэцүүлэх цаг хажууд ирчихэж.

Хэл хил мал гуравтайгаа баян байсан Монгол маань одоо хоцрогдсон нийгмийн хэл найруулга, сэтгэхүйтэйгээ үлдвэл хил ч үгүй малнууд л үлдэх байхдаа.

--

--

Flagship
Flagship

No responses yet